
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын үе үеийн хууль сахиулагчид, эх орончдын эрдмийн их уурхай болсон Дотоод хэргийн их сургууль хөгжлийнхөө 89 гаруй жилийн хугацаанд улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ.
Манай төгсөгчдийн дундаас эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ энх амгалангийн төлөө алтан амиа үл хайрлан тэмцсэн эрэлхэг дайчид, хууль сахиулагчид, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид олноор төрөн гарсан нь бахархалтай.
Өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн хамт олон дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хууль сахиулах салбарын үндэсний тэргүүлэх мэдлэг, оюуны төв болон хөгжих зорилготойгоор ажиллаж байна.
ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР

