"Хууль сахиулагч" клуб

"Хууль сахиулагч" клуб
Цагдаагийн хурандаа З.Төрмандах, цагдаагийн хурандаа “Ц.Жамъяансэнгээ сан”-гийн санаачилгаар Гүйцэтгэх ажлын хичээлээр “Мөрдөгч” дугуйланг 2008 онд нээж Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъяансэнгээ агсаны нэрэмжит “Мөрдөгч” клуб нэртэйгээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
“Мөрдөгч” клуб нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн үндсэн ангийн 2,3,4-р дамжааны сонсогчдыг “Тагнах үйл ажиллагааны эрх зүй, тактик”-ийн хичээлээр онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлуулах, тодорхой дадал чадвар эзэмшүүлэх, эрүүгийн албаны мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, тагнах үйл ажиллагааны судалгаа шинжилгээ хийлгэх, клубын гишүүн сонсогчдыг гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл сонирхолтой болгох, багаар ажиллах чадварт сургах, дадлагажуулах явдал юм.
Хүндэт чекист Цагдаагийн хурандаа Ц.Жамъяансэнгээ нь 1950 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт малчны гэр бүлд төрсөн. 1968-1972 онд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн анги, 1986-1988 онд ОХУ-ын ДЯЯ-ны Академид тус тус суралцаж төгссөн.
1972-1980 онд УЦСЕГ-ын эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1980-1981 онд ЗХБГУ-ын гүйцэтгэх албаны хэлтсийн тасгийн дарга, 1981-1985 онд УЦСЕГ-ын ЭХЭС хэлтсийн дарга, 1988-1990 онд Улаанбаатар хотын ЦСГ-ын орлогч бөгөөд гүйцэтгэх албаны дарга, 1992-1996 онд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд ЭЦГ-ын дарга, Интерполын Монголын үндэсний товчооны дарга, 1996-1999 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, 1999 оноос Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус ажиллаж байсан.
“Мөрдөгч” клуб нь өөрийн дүрэмтэй бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн үндсэн ангийн 2,3 дугаар дамжааны сонсогчдоос сонгон шалгаруулж авдаг.
Сонгон шалгаруулалтыг тест, IQ чадвар, ярилцлага гэсэн гурван чиглэлээр явуулдаг.
“Мөрдөгч” клуб нь хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээгийн нэрэмжит өөрийн “Мөрдөгч” гэсэн таних тэмдэг болон гишүүний үнэмлэхтэй.
“Мөрдөгч” клубын сонсогчдоос жил бүр амжилттай суралцсан хоёр сонсогчийг Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээ агсны гэр бүлээс “Ц.Жамъяасэнгээ сан”-гийн тэтгэлэг олгодог уламжлалтай.
