
Орчин үеийн их сургуулийн жишиг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын чанар, судалгааны үр дүнг дээшлүүлнэ.
Орчин үеийн их сургуулийн жишиг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйг сайжруулах замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоо, чанар, практик үр өгөөжийг нэмэгдүүлж, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтцийг бий болгож, улс орны хөгжилд хувь нэмэр оруулагч судалгааны их сургууль болно. Олон улсын жишиг, Их сургуулийн эрхэм зорилгод нийцсэн сургалт, судалгаа, туршилт-боловсруулалтын материаллаг бааз, багш, судлаач, суралцагчийн ажиллах, суралцах, бие даан хөгжих боломжийг хангасан орчин нөхцлийг бүрдүүлнэ. Их сургуулийн мэдлэг оюуны чадавх, соёл, уламжлалыг тээгч багш, судлаач, ажилтан, суралцагчийг бүх талаар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй, тэргүүний хамт олон, суралцагч байгууллага болно.


Хууль сахиулах салбарт олон улсын жишигт нийцсэн мэдлэг, ур чадвар, ёс зүй бүхий мэргэжилтэн бэлтгэх үндэсний тэргүүлэх их сургууль байна.
Бүс нутагтаа тэргүүлэгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургууль болно.

Сургалтын чанарыг олон улсын жишигт хүргэх
Судалгаа, инновацийн экосистем бүрдүүлэх
Багш, судлаачдын чадавхыг хөгжүүлэх
Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх