logo-logo-
logo-
logo-logo-

ОНЦ ТӨГСӨГЧ Амарсанаагийн Долгорсүрэн

Огноо: 2026-03-19, Нийтэлсэн:

ОНЦ ТӨГСӨГЧ Амарсанаагийн Долгорсүрэн

ОНЦ ТӨГСӨГЧ Амарсанаагийн Долгорсүрэн

Төрийн тусгай алба хаагч бэлтгэх 90 жилийн аугаа их түүхтэй Дотоод хэргийн их сургуульд мөр зэрэгцэн суралцан амжилттай төгсөж байгаа нийт сонсогч, суралцагчдадаа баярын мэндийг хүргэе. Энэхүү нэр хүндтэй сургуульд хүссэн болгон нь ордоггүй, орсон болгон нь төгсдөггүй гэж ярьдаг шиг суралцан төгсөнө гэдэг нь хүн бүхэнд олдоод байдаггүй боломж, амаргүй даваануудын нэг байлаа. Сургуулиа амжилттай төгссөн минь зөвхөн миний өөрийн хичээл зүтгэл бус гэр бүл, ангийн найз нөхөд, сургуулийн алба хаагчид, эрдэмтэн багш нарын минь тус дэм, урам зориг өгч байсан нь өнөөдрийн намайг бүтээсэн тул чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье. Би өөрийн сонгосон мэргэжилдээ, өргөсөн тангарагтаа эзэн нь болж, албандаа чин шударга үнэнчээр ажиллах болно. ГАРГАСАН АМЖИЛТУУД: -Цагдаагийн сургуулийн эчнээ дамжааны волейболын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр байр -Дотоод хэргийн их сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн гуравдугаар байр -Цагдаагийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн нэгдүгээр байр -Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Спортлог сонсогч” тэмдэг

2026-03-19 өдөр