Их сургуулийн оюутан ахуй цагаасаа Монгол Улсын цагдаагийн байгууллага хэмээх их айлын нэгэн эд эс болж, төр ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө цог золбоо, сүлд хийморьтой алба хаагч нартайгаа мөр зэрэгцэн зүтгэх хүсэл өвөртлөн явсаар ажил амьдралын гараагаа хүсэн хүлээсэн нэр хүндтэй энэ байгууллагаас эхлүүлж, аль хэдийнээ арван жилийг үджээ. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч нарыг соён гэгээрүүлэх, тэдэнд соёл урлагаар үйлчлэх эрхэм зорилго, гэгээн үйлстэй Сүлд чуулгад ажиллахдаа мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийн хариуцсан чиглэлд өндөр амжилт, үр өгөөжтэй ажиллахын тулд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуульдаа элсэн суралцаж, сургуулийнхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр өмнөө тавьсан зорилгодоо хүрч, өөртөө амласан амлалтаа биелүүлж, хоёр дахь мэргэжлээ эзэмжшин, хүсэл зорилго минь бүрэн дүүрэн биелсний илэрхийлэл “онцлох диплом” гардан авсандаа туйлын их баяртай байна. Хүсэл зоригийг бадрааж, хийморь золбоог сэргээсэн энэ албанд ажиллах хүүхэд насны минь гэгээн хүслийг төгс төгөлдөр хэрэгжүүлэх бүрэн боломжийг олгосон сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрдмийн их өргөөнөө, эрдэмтэн багш нараасаа сурсан мэдсэн бүхнээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө зориулж, өргөсөн тангаргаа чанд сахин ажиллах болно.