logo-logo-
logo-
logo-logo-

“ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН" КЛУБ

“ЗАЛУУ НИЙГМИЙН АЖИЛТАН" КЛУБ

Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн дэргэдэх “Залуу нийгмийн ажилтан” клуб нь 2017-2018 оны хичээлийн жилд “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайн хөтөлбөртэй уялдуулан 2018-2019 оны хичээлийн жилээс дээрх хөтөлбөрийг сонгон суралцаж буй сонсогчдыг хамруулан клубын үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэн ажиллаж байна.

Клубын зөвлөх багшаар Нийгмийн ажлын тэнхимийн багш, ахмад Г.Батжаргал ажиллаж зөвлөн чиглүүлдэг.

“Залуу нийгмийн ажилтан” клубын дүрмийг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна.

Дүрмийн дагуу гишүүдийн саналаар клубын удирдагчаар 533 дугаар дамжааны сонсогч Э.Анужин сонгогдож, 30 гаруй гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

“Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл”, “Клубын зөвлөх, удирдагч, гишүүнчлэл”, “Клубын гишүүдийн үүрэг”, “Клубын гишүүдэд хориглох зүйлс”, “Клубын санхүүжилт” зэргийг дүрэмдээ тусган мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байна.

“Залуу нийгмийн ажилтан” клубын зорилго нь “нийгмийн ажил” мэргэжлээр суралцаж буй сонсогчдод мэргэжлийн итгэл үнэмшил төлөвшүүлэх, хамтран суралцаж, хөгжих боломжийг бүрдүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлыг олон талаас нь харж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг ур чадвар эзэмшүүлэх явдал юм.

Клубын уулзалт, сургалтыг 7 хоног бүрийн лхагва гариг бүр зохион байгуулдаг.

Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Сургалт зохион байгуулах

Нийгэм болон нийгмийн ажлын үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах

Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх

Нийгмийн ажлын мэргэжлийн практик дадлага, туршлагад суралцах

Олон нийтийн ажил, сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцох

Бусад их, дээд сургуулийн нийгмийн ажлын мэргэжлээр суралцдаг оюутнуудтай хамтран үйл ажиллагаа зохион байгуулах