
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар
Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, шүүхийн шинжилгээний болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах зорилготой байгуулагдсан бөгөөд өдгөө мэргэжлийн 6 профессорын багийн бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Хууль Зүйн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар“Эрх зүй, нийгмийн ухааны сургууль” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж 3 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй...
Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Хууль Зүйн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар“Эрх зүй, нийгмийн ухааны сургууль” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж 3 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Захирлын ажлын алба Захирал, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, сургалтын арга зүйч - 1, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн - 1, дэг журам, албаны зохион байгуулалт хариуцсан офицер - 1, лаборант - 3, Хувийн эрх зүйн тэнхим - 9 багштай, тэнхимийн эрхлэгчээр доктор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг, Нийтийн эрх зүйн тэнхим - 11 багштай, тэнхимийн эрхлэгчээр доктор, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул, Нийгмийн ухааны тэнхим - 11 багштай, одоогоор тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Ц.Батбаяр нийт орон тоо бүрэн 38 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Эрх зүй” бакалаврын сургалтын хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний 18 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуулчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшөлтэй, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх үндсэн зорилготой.