logo-logo-
logo-
logo-logo-

АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ТӨВ

Аюулгүй байдал судлалын төв нь аюулгүй байдал судлалын шинжлэх ухааны онол, практик, түүний арга зүйн нэгдлийг…

АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ТӨВ

АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ТӨВ

Аюулгүй байдал судлалын төв нь аюулгүй байдал судлалын шинжлэх ухааны онол, практик, түүний арга зүйн нэгдлийг хөгжүүлж, суурь болон хавсарга судалгааны ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухааны дүгнэлт, зөвлөмж гаргахад оршино. Чиг үүрэг: - Аюулгүй байдал судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа хийж, үр дүнг нэвтрүүлэх; - Аюулгүй байдал судлалын сургалт, судалгаанд дүн шинжилгээ хийх; - Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн аюулгүй байдал, тэдгээрийг хэрэгжүүлэх онол, арга зүйн үндсийг боловсруулах; - Хүний эрх чөлөө, үндсэн хуульт байгууллыг бататгах, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдэл, төрийн удирдлага, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, нийгмийн дэг журам, тогтвортой байдал тэдгээрийг хэрэгжүүлэх онол, арга зүйн үндсийг боловсруулах; - Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагаас хамгаалах, тэдгээрийг хэрэгжүүлэх онол, арга зүйн үндсийг боловсруулах; - Байгаль орчны тэнцвэрт байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомстлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах онол, арга зүйн үндсийг боловсруулах; - Аюулгүй байдлын тогтолцоо, түүний онол, практикийн нэгдлийг судалж, санал, зөвлөмж боловсруулах. Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн хошууч А.Манлай, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, цагдаагийн дэслэгч П.Тулга нар ажиллаж байна.