Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба нь гадаад улсын болон дотоодын ижил төрөл, мэргэжлийн их, дээд сургууль, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, санамж бичгийг байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах; - Гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог хангах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; - Шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; - Мэргэжлийн болон гадаад хэлний урт богино хугацааны сургалт, бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт эрдэмтэн багш, судлаач, ажилтан, сонсогч, суралцагчийг хамруулах ажлыг удирдлагаар хангаж зохион байгуулах; - Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагааг дэмжихэд түлхэц өгөх зорилгоор гадаад улсын ижил төстэй их, дээд сургууль, байгууллагатай харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, хурал, семинар, сургалт зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.
