Эрдмийн зөвлөл

Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөл нь Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл ажиллагааг боловсронгуй болгон хөгжүүлэх бодлого, зорилт, чиглэлийг тодорхойлох, түүний хэрэгжилт, явц, үр дүнг хэлэлцэж тогтоол, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус стратегийн удирдлагын баг юм. Эрдмийн зөвлөл нь Их сургуулийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэх эрдэмтэн, профессор багш, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн болон боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, байгууллагын удирдлага нарын төлөөллөөс бүрдэнэ. Эрдмийн зөвлөл нь Их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжилтэд нь үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг хууль зүй, дотоод хэргийн болон боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах, сургалтын стандарт, агуулга, технологийн шинэчлэл, сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр болон Их сургуулийн гадаад болон дотоод хамтын ажиллагааны бодлого, түүний хэрэгжилтийг хэлэлцэж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, Их сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор”, “Эрдмийн профессор”, “Дэд профессор” цол олгох зэрэг чиг үүрэгтэй ажиллана.
