ИННОВАЦИЙН ТӨВ

Инновацийн төв нь аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ мэдлэгийг бий болгох, түүнийг практикт нэвтрүүлэхэд чиглэгдэнэ. Чиг үүрэг: - Их сургуулийн инновацийн бодлогыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын Үндсэн хууль бусад холбогдох баримт бичигт нийцүүлэн Их сургуулийн инновацийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинжлэх ухаан, инновацийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, шинжлэх ухаан-практикийн нэгдлийг хангах, зохион байгуулалтыг сайжруулах; - Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ мэдлэг, бүтээлч санааг эрэлхийлэх, нээн гаргах, зохион бүтээх, оюуны өмчийг баталгаажуулах, турших, хэрэглээнд нэвтрүүлэх, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Их сургуулийн албан хаагчдад арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх; - Инновацийн дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр шинийг санаачлагчдын клуб, танхим, дундын оффис, зохион бүтээх товчоо, туршилтын лаборатори, инновацийн (гарааны) компани, менежментийн компани, технологи дамжуулах төв зэрэг хэлбэрээр бүтцийн нэгж байгуулан ажиллуулах; - Хууль зүй, дотоод хэргийн салбарын инновацийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тайлагнах; - Инновацийн соёлыг бий болгох, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг явуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зохион байгуулах, оролцох; Төвийн эрхлэгчээр хурандаа Б.Зулбадрах, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтнаар ахмад Б.Даядан-Эрмэд, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилтан-багшаар цагдаагийн ахмад Д.Дэлгэрзаяа нар ажиллаж байна.
