ГЭМТ ЯВДАЛ, ЦАГДАА СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Үйл ажиллагааны чиглэл: Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэн нь гэмт явдал, цагдаа судлалын чиглэлээр суурь болон хавсарга судалгааны ажил гүйцэтгэх, салбарын яам, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, төрийн бусад байгууллагын захиалга, гэрээгээр бодлогын болон хэрэглээний судалгаа хийх, гадаад, дотоодын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль зүй, криминологи, цагдаагийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжилд хувь нэмрээ оруулах, салбарын яам, их сургуулийн болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр дэмжлэг үзүүлэхэд оршино. Судалгааны үндсэн чиглэл: 1. Гэмт явдал судлал 2. Цагдаа судлал Судалгааны тэргүүлэх чиглэл: 1. Гэмт явдал, түүний хөдөлгөөн, чиг хандлага 2. Гэмт явдлын шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлс 3. Гэмт явдалтай тэмцэх бодлого 4. Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны үр нөлөө 5. Гэмт хэрэг мөрдөх шалгах, илрүүлэх арга зүй 6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа 7. Гэмт хэрэгтэн бие хүн 8. Гэмт хэрэгт хохирох явдал 9. Цагдаагийн бодлого, стратеги 10. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа 11. Олон улсын цагдаа 12. Цагдаа-иргэний харилцаа 13. Цагдаагийн түүх, намтар 14. Цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, сэтгэл зүй 15. Цагдаагийн боловсрол 16. Цагдаагийн зэвсэг тусгай хэрэгсэл 17. Үндсэн чиглэлийн хүрээнд бусад асуудал. Чиг үүрэг: - Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны стратеги, улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, оюун санаа, криминологи, цагдаа судлалын үндсэн асуудлаар онол, арга зүйн боловсруулалт, дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлээр хангах; - Гэмт хэрэг илрүүлэх онол, техник, тактик, арга зүй, цагдаагийн тагнах үйл ажиллагааны онол, эрх зүйн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулж гэмт хэрэг илрүүлэх ажлын шинжлэх ухаан-практик, онол-арга зүйн үндсийг боловсруулах; - Ердийн болон онцгой нөхцөл байдал, хямралын үед нийтийн хэв журам хамгаалах онол, эрх зүй, тактик, арга зүй, цагдаагийн байгууллага, алба хаагчийн аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүй, тактикийн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах; - Улсын хэмжээнд болон бүс нутагт гарч буй гэмт явдал, түүний шалтгаан, нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх арга зүйг боловсруулах, криминологи прогноз гаргах; - Дэлхийн болон бүс нутгийн эрүүгийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг судалж, салбарын яам, их сургуулийн болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; - Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах тусгай хэрэгсэл, техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг судалж, салбарын яам, их сургуулийн болон цагдаагийн байгууллагын удирдлагын энэ талаар баримтлах бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг томьёолох. Хүрээлэнгийн захирлаар хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхдорж, эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багшаар хууль зүйн доктор, цагдаагийн ахмад Д.Энхтөр, эрдэм шинжилгээний ажилтнаар хууль зүйн доктор, цагдаагийн дэд хурандаа Д.Нямдорж, цагдаагийн ахлах ахлагч Э.Хандармаа нар ажиллаж байна.
