logo-logo-
logo-
logo-logo-

Бодлого төлөвлөлтийн алба

Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах,…

Бодлого төлөвлөлтийн алба

Бодлого төлөвлөлтийн алба

Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, нэгтгэн тайлагнах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих; - Эрх зүйн орчинг тодорхой болгох, таатай орчин бүрдүүлэх бие бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; - Бүрэлдэхүүн сургууль, институт, төв, бүтцийн нэгжээс боловсруулж буй тушаал, баримт бичгийн стандарт, эрх зүйн үндэслэлийг хянаж, албажуулах; -Төрийн захиргааны төв байгууллага болон агентлаг, байгууллагуудад хүргүүлэх удирдлагын баримт бичгийг хянах, нэгтгэн боловсруулах, тайлагнах; - Их сургуулийн дотоод ажлыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр, Их сургуулийн захирлын тушаалын хэрэгжилт болон өгсөн үүргийн биелэлтийг хангуулах; - Их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; - Гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; - Төрийн болон албаны нууцын тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмыг баримтлан Их сургуулийн нууцад холбогдох баримт бичиг, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах, мэдээлэх; - Их сургуулийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл тайлбарыг хүлээн авч баталгаажуулах, цахим бүртгэл хөтлөх, тайлан мэдээг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх; - Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичгийг стандартын дагуу бүрдүүлэх, хяналт тавих, бүртгэх, ангилах, хүлээн авах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, гадагш илгээх, хадгалах, ашиглах ажлыг удирдан зохион байгуулах, нэгдсэн мэдээ тайлан гаргах, мэргэжлийн удирдлагаар хангах; - Баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлэх, хэрэг бүрдүүлэх, байнга болон түр хадгалах баримтыг архивд хүлээж авах, ашиглах, хадгалах, хамгаалах, баримтад архив зүйн боловсруулалт хийж, төрийн архивд баримт шилжүүлэн өгөх ажлыг удирдан зохион байгуулах; - Төрийн албан хэрэг хөтлөх үндсэн заавар, эрх зүйн актыг баримтлан хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг.