ГАМШИГ СУДЛАЛЫН ТӨВ

Гамшиг судлалын төв нь төрөөс гамшиг судлалын талаар баримтлах бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг үндэслэн гамшиг судлалын ухааны онол, практикийн асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах арга замыг тодорхойлох тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйг боловсруулахад чиглэгдэнэ. Чиг үүрэг: - Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын харъяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй судалгааны ажлын тодорхой чиглэлээр хамтран ажиллах; - Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, гамшгаас хамгаалах салбарт судалгаа, шинжилгээ, технологи, инновацийг нэвтрүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжилд нөлөөлж буй гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах; - Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах; - Гамшиг судлалын талаар баримтлах бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг үндэслэн гамшиг судлалын ухааны онол, практикийн асуудлыг судалж үнэлэлт, дүгнэлт өгөх; - Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран төсөл, судалгааны ажил гүйцэтгэх; - Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх. Төвийн эрдэм шинжилгээний ажилтан-багшаар ахлах дэслэгч Б.Ганзагас ажиллаж байна.
