МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА

Мэдээлэл технологийн алба нь Их сургуулийн програм хангамжийн хэрэгцээг судлан, шинээр хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах; - Их сургуулийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, серверийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах; - Их сургуулийн гадаад, дотоод сүлжээний хэвийн ажиллагаа, төлөвлөлт, суурилуулалт, аюулгүй байдлыг хангах; - Их сургуулийн радио холбоо, суурин утасны хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах; - Хяналтын камерын суурилуулалт, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах; - Албан хаагчдын албаны хэрэгцээнд ашиглаж байгаа компьютер түүний дагалдах хэрэгслийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах; - Олон нийтийн цахим сүлжээ, компьютер түүний дагалдах хэрэгсэл, програм хангамжийн зөв зохистой хэрэглээний талаар Их сургуулийн бие бүрэлдэхүүнд мэдлэг, мэдээлэл олгож, хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангуулах; - Албан хаагч, ажилчдын мэдээлэл-технологийн мэдлэг, ур чадварыг үнэлж дүгнэхэд Хүний нөөцийн албад дэмжлэг үзүүлэх; - Шаардлагатай тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албан хаагч ажилчдын албаны цахим хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.
