ХЭВЛЭЛ, РЕДАКЦИЙН ХЭЛТЭС

Хэвлэл, редакцийн хэлтэс нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого, оюуны бүтээлийн чанар, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн редакцийн дүгнэлт гаргах, оюуны бүтээл туурвихад арга зүйн дэмжлэг үзүүлэх, захиалгаар хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг зохион байгуулна. Чиг үүрэг: - Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн бодлогод нийцүүлэн оюуны бүтээлийн чанар, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, оюуны бүтээл туурвихад арга зүйн дэмжлэг үзүүлэх; - Хэлтсийн албан хаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хэвлэлийн бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллах; - Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангасан орчин нөхцөлд хэвлэх ажиллагааг зохион байгуулах. Хэлтсийн дарга бөгөөд ахлах редактораар цагдаагийн дэд хурандаа Л.Одхүү, эх бэлтгэгч-дизайнераар цагдаагийн дэд ахлагч Б.Жамсран, дэд ахлагч Б.Тулга, хэвлэгч, зураг авагчаар А.Бямбабаяр, дэвтэрлэгчээр Г.Чулуунчимэг нар ажиллаж байна.
